БООМООР ӨВЧИЛСӨН МАЛ БУЯНТ ГОЛЫН ХӨВӨӨНД ҮХЖЭЭ


Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт буюу Цэргийн ангийн ойн бүсэд нутаглаж буй Буянт багийн малчин Б.А-ын хотонд малын гоц халдварт "Боом" өвчний шинж тэмдэг илэрч аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр гарсан шинжилгээний хариугаар батлагдсан байна.Үүнтэй холбогдуулан аймаг, сумын Онцгой комисс удаа дараа шуурхай хуралдаж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Юуны түрүүнд хорио цээрийн бүсийг тогтоож, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн бүрэлдэхүүнийг томилон 24 цагийн хяналтын пост ажиллуулж байна. Энэ хүрээнд малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавьж, голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулах зэрэг ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа ажээ. Мөн ард иргэдэд малын гоц халдварт "Боом" өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, малын түүхий эд, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх, Буянт голын хөвөөнд боомоор өвчилсөн мал үхсэн тул усанд орохгүй байхыг анхаарууллаа. Мөн иргэдийг мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг санууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 11 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 12 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 13 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 14 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28