СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХҮҮХДИЙН ГАР УТАС ЗАЛИЛЖ, ХУЛГАЙЛДАГ ЭТГЭЭД БАЙНА


Байрныхаа гадаа тоглоомын талбайдаа тоглож байсан охины гар утсыг худлаа хэлж залилаад аваад зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.Энэ талаар хулгайд утсаа алдсан охины ээж сэрэмжлүүлэг бичжээ.

Тэрбээр "Би ч уг нь хариуцлагатай ээж гэж өөрийгөө бодож явдаг байсан. Гэвч үгүй юмаа, анхаарал болгоомж цаг минутаар хэмжигддэг орчинд амьдарч буйгаа өчигдөр мэдлээ. Ийм явдал боллоо. Аав нь охиндоо төрсөн өдрийн бэлэг гээд шинэ утас авч өгсөн. Би бол ч ер нь дургүй л байдаг. Үнэтэй эд зүйл хүүхдэд хэрэглүүлэх. Хуучин утсаараа болоод л байхад гээд. Байрны дор машин тэрэг ордоггүй хамгаалалттай тоглоомын талбай байдаг юм. Манай цонх яг тоглоомын талбай руу хардаг болохоор манай хоёр гадаа тоглоход би байсхийгээд хардаг.

Ахын хүү манайд ирсэн тул хоёр дүүтэйгээ гадаа тоглохоор болж охин утсаа сэмхэн аваад гарсан бололтой. Нэг харахад доор хүүхдүүд их олуулаа тоглож байсан. Хэдэн томчуул энд тэнд сууж харагдсан, би санаанд орж сайн ажиглаагүй. Эргээд нэг хартал манай хоёр нэг л хэрэг тарьсан шинжтэй, асуутал гар утсыг нь нэг хулгайч" залилаад аваад явчихсан гэнэ. Гарч очоод хүүхдүүдтэй ярилцтал хулгайч бараг нэг цаг шахуу хүүхдүүдтэй хамт тоглож байж дотносоод янз бүрийн тоглоом сэдэж тоглосон гэнэ. Ингэж тоглож байхдаа охиноос утсыг нь гуйж аваад тоглоом татаадхая хамт тоглонгоо гэсэн байгаа юм.

Миний хамгийн их бухимдсан зүйл бол одоо энэ тоглоом уйтгартай байна, хэдүүлээ өөр гоё тоглоом тоглоё гээд дагуулаад өөр орцноос хүн гарч ирэхийг далимдуулаад дагуулаад орсон байна. Орцнууд чипээр онгойдог тул онгойх хаалга хүлээж байсан бололтой.

Дагаж явсан хүүхдүүд нь 4-12 насны охид. Тэр 5-6 охид дагуулаад өөр орц руу орж нуугдаж тоглоё гээд зургаан настай охинтой 5 давхарт үлдэж байх үед нь айлын хаалга дуугарснаар охиныг орхиж гүйн гарахдаа утсыг ч бас аваад зугтсан. Манай охин бусад давхруудаар утсаа авах санаатай гүйгээд олж чадаагүй гарч ирэх үед би тагтан дээрээс харсан юм байна.

Харуулын камер шүүхэд 17-18 орчим насны туранхай бор, саарал жинсэн өмдтэй, улаан нүдний шилтэй тачир үстэй 175 орчим өндөртэй этгээд байсан. Ингээд цаашид утас байтугай юу ч хийж болох нөхөр байна гэж бодоод цагдаад хандсан. Нэг гар утасны хэрэг гээд тоохгүй байх гэж бодтол машинтай цагдаа 10 минутын дотор гадаа ирж биднийг хэсэг дээр аваачиж өргөдөл бичүүлж манай хэд юу болсон тухай асуултанд хариулсан.

Ийм газраар хүүхдээ дагуулж явлаа гэж нөхөр зэмлэх байх гэж бодтол эсрэгээрээ заавал очих естой, цагдаа нар мэддэг хүн байж магадгүй гэсэн. Хүүхдүүдээ тайвшруулж маш сайн ойлгуулсан тул манай хоер маш тайвнаар бүх зүйлсийг ярьсан.

Хоёр цагдаа өрөөндөө суулгаад утсаараа яриад шууд л хэрэгтний зургийг гаргаад ирэв. Манай хоёр мөн байна гээд. Удаа дараагийн үйлдлүүдтэй, цагдаагийн бүртгэлд аль хэдийнэ тэмдэглэгдсэн хулгайч этгээд байна. Ээж аавууддаа үүнийг анхааруулах гэж бичлээ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр ихэнх нутгаар хална 3 минутын өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 16 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 18 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 19 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 19 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 23 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 23 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 2026/08/05
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/08/05