ХЭРЛЭН ГОЛД ЖИВСЭН 13 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА


Онцгой байдлын газарт усны ослын тухай дуудлага тасрахгүй ирсээр байгаа ажээ. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн 18:20 цагт Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн "Далан" гэдэг газар (сумын төвөөс урд зүгт 1 км-т) "Хэрлэн" голд тус багийн харьяат Д (13 настай, эрэгтэй) ороод живсэн тухай дуудлага хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 1 км зам туулан 18:33 цагт ослын газарт очиж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй юм байна.

Мөн өдрийн 17:33 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн "Ханангийн-Антен" гэдэг газар (сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т) Ханбогд сумын Хайрхан багийн "Цагаан хад" гэдэг газраас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн эзэмшлийн "Старикс" загварын суудлын автомашин шаварт суусан тухай дуудлага иржээ. Энэхүү дуудлагын дагуу тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 55 км зам туулан, 20:38 цагт очиж, 50 минут ажиллаж татан гаргасан байна.

Энэ сарын 14-ний өдрийн 15:30 цагт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн "Баяртын-Овоо" гэдэг газар (сумын төвөөс зүүн зүгт 20 км-т) Өгий нууранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, иргэн П (43 настай, эрэгтэй) живсэн тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, нийт 19 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Эрлийн баг наймдугаар сарын 15-ны өдрийн 09:40 цагт иргэн П-гийн цогцсыг нуурын эргээс 12 метрийн зайнаас, 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 11 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 12 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 13 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 14 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28