ГЭМТСЭН БУГЫГ АВАРЧ ЗЭРЛЭГ АМЬТАН ХАМГААЛАХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ


Сүүлийн үед нийслэлийн суурьшмал бүсэд зэрлэг ан амьтад орж ирэх нь ихэссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ нь нийслэл хүрээгээ тэлэхийн хэрээр зэрлэг ан амьтадын амьдрах орчин хумигдаж байгаатай холбоотой гэх тайлбарыг байгаль орчныг хамгаалах байгууллагын мэргэжлийн хүмүүс өгч байв. Тэгвэл яг ийм асуудал энэ сарын 13-ны өдөр "Эмээлт зах"-ын ойролцоо гарч тус газарт буга гэмтсэн дуудлага ирсэн байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа бичихдээ "Өнгөрсөн нэг дахь өдөр "Эмээлт зах"-ын ойролцоо буга хашлага давах гэж байгаад гэмтсэн дуудлага ирсэн. Тус буга нь Эмээлт өртөө орчимд зам хөндлөн гарахаар явж байхдаа сигналдаж орж ирсэн машинаас айн цочиж, замын хажуу руу үсрэхдээ огцом налуу руу унаж гэмтсэн байна. Мөн уг буга дунд чөмөг нь мултарсан байсныг малын эмчээс туслалцаа авч буцаж оруулсан юм. Одоо биеийн байдал нь сайн, асарч байна. Эмээлтийн тэр хавьд суурьшиж байна гэж байхгүй. Хустайн нуруу, Богд хаан уул юм уу, Партизаны хойд хэсэгт бугатай газар байдаг. Энэ амьтад маань гүйж, цусаа сэлбэх ёстой байдаг. Тиймээс гүйж яах үед нь замд нь нохой дайрсан байгаа юм" гэсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 11 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 12 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 13 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 14 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28