СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭРГЭД ТҮЦ АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА


Нийслэлээс "Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-ын төслийг боловсруулан гаргаж буйгаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж санал авах хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ.
Саналуудыг наймдугаар сарын 16-нд нэгтгэн нийслэлийн хэмжээний нэгдсэн хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ-аас журмыг батлах юм. Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болсон Сүхбаатар дүүргийн хэлэлцүүлэгт дүүргийн удирдлага, хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн дарга нар болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч 300-гаад иргэн оролцлоо. Тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалангийн танилцуулснаар "Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-д худалдаа, үйлчилгээний төрлүүдийг ангилж зааж өгсөн нь бизнесээ тодорхойлох, үйлчилгээ, худалдааны эрх, үүргээ мэдэхэд дөхөмтэй зүйл болсон онцолж байв. Жишээ нь, "Ахуйн үйлчилгээ"-ний төрөл, ангилалд хумс засал, эд бараа түрээслэх зэрэг үйлчилгээг нэмж оруулж өгч, "Тоглоомын төв" гэсэн ангиллыг дотор нь цахим болон хүүхдийн гэж ялган салгаж зааглан өгчээ.Журмын хэрэгжилтийг дүүргүүдийн Засаг даргын дэргэд байгуулах Худалдаа, үйлчилгээний зохицуулах Зөвлөл хариуцан хангаж ажиллах бөгөөд уг Зөвлөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага зэрэг төрийн болон ТББ-ын төлөөлөл, мөн иргэний нийгмийн байгууллагын зүгээс 2 хүнийг оруулж ажиллуулж байхаар журамд тусгажээ. Харин худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дээрх Зөвлөлтэй "гэрээ" байгуулж ажиллах, дүүргийн худалдаа, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх зэрэг шаардлага тавьжээ. Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ, "Энэхүү журмыг иргэд сүүлийн үед их ярьж буй ТҮЦ-тэй холбоотойгоор гаргаж ирж байна гэж ташаа ойлгоод байна. Энэ бол тийм биш, Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор гарч буй, бүхий л үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааг тусгасан шинэчлэн боловсруулж буй төсөл юм" гэдгийг онцолж байв

Хэлэлцүүлгийн үеэр журмын төсөлд санал авах хуудсыг оролцогчдод тарааж хэлэлцүүлэг өндөрлөх үед нэгтгэн хураан авч байлаа. Санал асуулгын хуудаст, "ТҮЦ нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан байршилд байрлахыг та дэмжиж байна уу?", "Цахим тоглоомын газар байх шаардлагатай гэж та үздэг үү?", "ТҮЦ, цахим тоглоомын газруудад тавих шаардлага, хяналтыг үнэлнэ үү? гэсэн асуултууд тавьсан байлаа. Төсөлтэй холбоотойгоор СБД-гийн 10-р хорооны иргэн Г.Дашжамц санал бодлоо хэлэхдээ, "Сургууль, цэцэрлэгийн дэргэд ТҮЦ заавал байх шаардлагагүй. Хүүхэд багачууд болсон болоогүй идэж уух юм, чихэр жимс, бохь зэрэг ойр зуурын юм авах, сургууль, цэцэрлэгийн ойр орчим хөл хөдөлгөөн ихсэх зэрэг сөрөг талтай. Харин үүний оронд сургууль, цэцэрлэгт байх цайны газруудад үйлчилгээний шаардлагыг өндөр тавьж баталгаатай худалдаа үйлчилгээгээр хангах хэрэгтэй. ТҮЦ бол нийтийн тээврийн буудал, бусад албан байгууллага, үйлчилгээний газруудын дэргэд болон орон сууц, гэр хорооллын орчимд түргэн үйлчилгээ хэлбэрээр ажиллах учиртай" гэж байсныг хэлэлцүүлэгт оролцогч иргэд дэмжиж байлаа. Энэ саналтай холбогдуулан ТҮЦ-ийг сургууль, цэцэрлэгийн ойр байх эсэх, эсвэл байгаа нөхцөлд ТҮЦ-д худалдаалж буй хүнс, бараа, бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэн тусгах гэсэн санал мөн зэрэгцэн гарч байв. Хэлэлцүүлгийн үеэр Монголын Худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Мөнхтуяатай уулзаж журмын төслийн талаар саналыг сонсвол, "Журамд худалдаа, үйлчилгээний төрлийг нарийвчлан ангилж зааж өгсөн нь сайн талтай ч худалдаа эрхлэгч нь хөдөлмөр эрхэлж буй бизнесийн нэг төрөл юм гэдгээр эрхзүйн үүднээс тусгаж өгөөгүй байна. Худалдаа хийж ТҮЦ ажиллуулж буй иргэд ч хөдөлмөр эрхэлж буй хүмүүс. Энэ үүднээс иргэдээс аваад төр, засаг хүртэл биднийг харж үзэхгүй байгаагаас бид эрхээ эдэлж чадахгүй хөөгдөж туугдахад хүрдэг" гэж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 15 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 17 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 18 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 18 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 22 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 22 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04