БРАЗИЛД ӨДӨРТ 14 ХҮН ЦАГДААГИЙН ГАРТ АМИА АЛДАЖ БАЙНА


Өнгөрсөн онд Бразилид гэмт хэргийн улмаас 63880 хүн амиа алдсан нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм. Энэ нь 2016 оныхоос 3 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ өдөрт 14 хүн цагдаа нарын гарт амиа алдаж байгаа нь 2016 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Бразилийн Аюулгүй байдлын олон нийтийн форумаас гаргасан тайланд дурджээ. Мөн хүчингийн хэрэг 8 хувиар өсч, 60018-д хүрсэн бол эмэгтэйчүүдийн амийг хөнөөх гэмт хэрэг 6.1 хувиар өсч, 4539-д хүрсэн байна. "Энэ тоон үзүүлэлт маш хүнд нөхцөл байдал бий болоод байгааг харуулж байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн тоо нэмэгдэх, цагдаагийн журам муу, хуучирсан хууль зэргээс болж хүн амины гэмт хэрэг газар авч байна" гэж тус форумын тэргүүн Ренато Сержио де Лима мэдэгдээд, хохирогчдын дийлэнх нь ядуусын хорооллоос гаралтай нас залуу, өнгөт арьстнууд байгааг дурджээ. Мөн тэрбээр, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, хар тамхи болон зэвсгийн наймаа нь манай нийгэмд нэлээд түгээмэл болоод байна гэж мэдэгдэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 13 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 14 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 15 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 16 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28