ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДУУДЛАГА ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ


Нийслэлийн Онцгой байдлын газраас болон нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, гамшиг, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага гурав дахин, объектын гал түймрийн дуудлага 28.5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан бол гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1,697, зөвшөөрөлгүй 1.071, нийт 2.768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг ес, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131, Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг гурав, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг таван айл өрх, нэг хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.Харин нийслэлийн Цагдаагийн газар эргүүл хяналтын чиглэлээр "Эмзэг цэг-Хяналт шалгалт" арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1,817 ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавин 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд нь нийт 4,270,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн тус 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 14 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 15 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 16 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 19 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28