МОНГОЛЫН ШИЛДЭГ СЭЛЭМЧИД ЯПОН, ИНДОНЕЗИ УЛСЫГ ЗОРЬЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

"Page via Fencing Mongolia" анхны медалийн төлөө Монголын шилдэг сэлэмчид Япон, Индонези улсуудыг зорьжээ.

"Жакарта-Палембан 2018" Азийн наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний багийг үдэн гаргах ёслол өчигдөр болов.

Азийн наадмын өмнө манай тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна. Энэхүү бэлтгэлийг хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Японы тал бүрэн хариуцаж байгаа гэнэ.
Азийн наадам болон Япон дахь хамтарсан бэлтгэлд Монгол Улсын туялзуур сэлэмний баг дараах бүрэлдэхүүнээр оролцоно.

- Д.Ганбаатар (Ерөнхий дасгалжуулагч)
- Л.Шинэтулга (дасгалжуулагч, Хангарьд клуб)
- Б.Батхүү (Хангарьд клуб, 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга)
- Э.Дөлгөөн (УБ Фенсинг клуб, 2018 оны улсын дэд аварга, БРБ чансааны тэргүүн тамирчин)
- Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг клуб, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга)
-А.Бат-Эрдэнэ (Хангарьд клуб, 2018 оны багийн улсын аварга)
- Б.Гэрэлмаа (Хангарьд клуб, Монгол Улсын 5 удаагийн аварга)
- Б.Амарзаяа (Уурхайчин клуб, 2017 оны Улсын аварга)
- Г.Халиунаа (УБ Сити Клуб, 2018 оны улсын дэд аварга)
- М.Нямжаргал (Уурхайчин клуб, УАШТ-ий хүрэл медальт)
- Э.Ариунзаяа (Бельги улсаас ирж оролцоно)

Тамирчдыг үдэн гаргах ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Г.Дашням, дэд ерөнхийлөгч Б.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрахжаргал, О.Лхагва нар оролцжээ.

Холбооны Ерөнхийлөгч Г.Дашням баг тамирчдад хандан хэлэхдээ "Эх орноо төлөөлж Азийн наадамд оролцох нийт тамирчдадаа сонгогдсонд баяр хүргэж, их амжилтыг хүсье. Монголын сэлэмний баг өмнөх амжилтаа улам их ахиулна гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа холбооны удирдлагын зүгээс 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж, тамирчдадаа илүү олон боломж гаргахын төлөө зүтгэнэ" гэлээ.

Монгол Улс туялзуур сэлэмний төрлөөр Азийн наадамд хоёр дахиа оролцож байгаа бөгөөд "Инчён 2014" наадамд Б.Гэрэлмаа (Эрдэнэт үйлдвэр, Хангарьд клуб) шилдэг 16-д үлдэж Монголын сэлэмний түүхэнд шинэ хуудас бичиж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 14 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 15 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 16 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 17 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 21 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 21 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 21 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04