ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА


Монгол Улсын хэмжээнд 11400 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд байна. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт, хандлагыг бий болгох, тэдэнд ээлтэй тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулах, төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Ээлтэй ертөнц" ТББ-тай хамтран "ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ" хөтөлбөрийг 8-р сарын 3–8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.Тус хөтөлбөрт нийслэл, орон нутгаас нийт 150 хүүхэд болон тэдний асран хамгаалагчид хамрагдаж байна.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүр өөрийн чадварт тохирсон арга барилаар хөгжих боломжтой бөгөөд тэдэнд итгэл нэмж, урам өгсөнөөр хүүхдийн чадвар нэмэгдэж, цаашлаад бие даасан иргэн болон төлөвшдөг тухай ойлголтыг асран хамгаалагчдад өгөх юм.Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэх, эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас зөв мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна хүүхдийн хөгжлийн түвшин тодорхойлогдоно гэж албаныхан үзэж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 14 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 15 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 16 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 20 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28