МАН-ЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО: М.ЭНХБОЛД, Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО


МАН-ын Хяналтын Хорооноос хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарга Д.Батбаатар "60 тэрбумын асуудалд МАН оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудлаар намын нэр хүндэд халдаж байгаа нь явуургүй үйлдэл юм" гэлээ.

"МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар 5 асуудал хэлэлцсэний эхэнд 60 тэрбумын хэмээх асуудлыг авч хэлэлцжээ. МАН-ын Ес зүйн хорооны дүгнэлт ёсоор Ц.Сандуй, Ганбаатар, М. Энхболд нарыг ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж, ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Ганбаатар Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн. Иймд намын Бага хурлын гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авч болно. Харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулна" гэж МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэллээ.

Энэхүү 60 тэрбумын д уулианы эзэн Г.Доржзодов МАН-ын Хяналтын хорооны хурал болохын өмнөх өдөр тус намын Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Түүний гомдол нь "60 тэрбумын бичлэг"-т нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг хүссэн байдаг. Энэ хүсэлтийг Хяналтын хороогоор авч хэлэлцээд, нэгэнт 60 тэрбумаар албан тушаал үнэлэх ажил хийгдээгүй, тэгээд ч Ёс зүйн хорооны саналаар дээр гурван гишүүнд хариуцлага тооцохоор болсон учраас Г.Доржзодовын хүсэлтийг авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

Д.Гантулга МАН-аас УИХ-д сонгогдоод гэмт хэрэгт холбогдсон. ХЕХ Д.Гантулгатай уулзаж, гэмт хэрэгт нэр холбогдсон нь намын нэр хүндэд халдаж байгааг анхааруулсан. Гантулга ёсзүйн хариуцлага хүлээж, УИХ-аас татгалзсан. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор намын гишүүн төрийн өндөр албан тушаалтнуудыг гэмт хэрэгт холбогдохгүй байхыг сануулсан шийдвэрийг гаргажээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллаж чадахгүй байгаа бүлгийн удирдлагад нь хариуцлага тооцох, мөн МАН-ын нийслэлийн намын хороо Бага хурлаа хуралдуулж шинэ удирдлагаа сонгож чадахгүй байгаа асуудалд ч хариуцлага тооцох тогтоол гаргажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28