“ЗҮҮН БҮСИЙН ХУРД” УРАЛДААНЫ ҮЕЭР ЕСӨН ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийн тайх төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн их тахилгат Алтан дарь овооны 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдаан Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өнгөрөгч долоодугаар сарын 27-29-ны өдрүүдэд боллоо.

Баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу "Цагдаагийн түр хүрээ" байгуулж хүрээний даргаар Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, дэд даргаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, ерөнхий зохицуулагчаар тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярсайхан нар томилогдон ажилласан юм.

Хамгаалалт зохицуулалтад цагдаагийн байгууллагын 200 гаруй алба хаагч гүйцэтгэлээ. Цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохицуулалтыг үр дүнтэй зохион байгуулсны дүнд ноцтой гэмт хэрэг зөрчилгүй тайван наадсан бөгөөд баяр наадмын үеэр иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй гурван гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай шалгаж шийдвэрлэн ажиллав. Баяр наадмын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дарьганга сумын төв болон өндөрлөг газруудад хяналтын камеруудыг байршуулан тогтмол хяналт тавьсан нь үр дүнтэй байлаа.

Мөн баяр наадмын үеэр есөн хүүхэд мориноос унасныг яаралтай түргэн тусламжийн багийн эмч нараар үзлэг хийлгэж, тэмдэглэл хөтлөн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэднээс эмнэлэгт хүргэгдсэн болон гэмтэж бэртсэн хүүхэд байхгүй байна. Алтан дарь овооны тахилга, "Зүүн бүсийн хурд-2018" хурдан морины уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6500 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр иржээ. Энэ үеэр "Мотоциклийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай" Дарьганга сумын Засаг даргын захирамжийг гаргуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28