“UBIKE” ТҮРЭЭСИЙН ДУГУЙНУУДААС 28-ЫГ НЬ ХУЛГАЙЛЖ, ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОЖЭЭ


Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн юм. Тус үйлчилгээнд иргэд олон нийт ам сайтай байгаа. Гэвч түрээсийн дугуйг эвдлэх, хулгайлах оролдлого их гарч байгаа ажээ.

Энэ талаар "Никель Ганбаа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашням "Дугуйныхаа араас хөөцөлдсөөр байгаад өдрийг өнгөрөөж байна. "Битгий эвд, битгий хулгайл, зогсоолдоо тавиарай" гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүст хэлж байна. Гэтэл дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих гэх мэт олон асуудал гарч байна.

Одоогийн байдлаар 28 дугуй хулгайд алдагдаад байна. Цагдаагийн байгууллагатай хамтарч заримыг нь олж авсан. Гэхдээ GPS-ийг нь алхаар цохиж эвдлээд, дахин ажиллах боломжгүй болгосон байна. Мөн дугуйг нь хагалах, үрүүлийг нь хугалах, эд ангийг нь салгах гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. UBIKE дугуйн үйлчилгээг авдаг хүмүүстээ хандаж 'Битгий эвдэж хэмхлээч, эд ангийг нь бүү гэмтээгээч' гэж гуймаар байна" гэв.

Түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруу дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодох юм. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана гэдгийг түрээсийн дугуйн цэг бүрт бичиж, байршуулсан байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28