БАЯНХОНГОРЫН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА 10 ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ


Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгаар урсах "Байдраг" голд энэ сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн автомашинтайгаа живжээ. Уг мэдээллийг авсан даруйдаа Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг Орлогч дарга Н.Ганжаргал, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гансүх, санхүүгийн албаны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир, нягтлан бодогч Д.Баттөр нарын ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, тэдгээр 10 хүний амийг аварсан байна.

Тус суманд онцгой байдлын штабын мэргэжлийн анги гэсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг ч, ямарваа гамшиг, осол нүүрлэсэн үед аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй аж. Гэсэн ч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө живэх аюул эрсдэлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ.

Мөн гол дагуу буусан 10 гаруй өрхийг Ц.Ганхуяг, Г.Шинэбаяр, А.Далхаасүрэн нарын иргэдийн дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлжээ. Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орсны улмаас гол мөрний усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, үерийн гамшиг нүүрлээд байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 13 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 15 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 16 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 20 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 21 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04