ИРЭХ ЖИЛ 50 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРНО


50 ортой гурван давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо. Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусаж, 2019 онд ашиглалтад орох бөгөөд улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа тухай аймгийн Засаг дарга С.Насанбат мэдээлэв. Тэрээр ярихдаа: -"Уг барилгын гүйцэтгэлийн ажилд холбогдох байгууллагууд хяналт тавьж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах болно" гэлээ.

Дархан-Уул аймгийн Төрөх тасагт аймгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг бөгөөд жилд 3000 орчим эхчүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс Төрөх тасгийн ачаалал өндөр, орны хүрэлцээ муу тул төрсөн эхчүүдийг 1 хонуулаад эмнэлгээс гаргах тохиолдол олонтой.

Харин 50 ортой Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга ирэх онд ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна.

Аймгийн Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Жи Жи Ай" ХХК ажиллаж байна. Тус компани урьд нь хоёр ч 50 ортой Төрөх эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд 13 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон юм.

Ийнхүү Дарханчууд ирэх жил Төрөх эмнэлгийн өргөтгөлийн шинэ байрандаа шинээр мэндлэх бяцхан үрсээ өлгийдөн авах нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28