ЗАЛУУЧУУДЫГ ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилготой анхан шатны сургалтыг өчигдөр/08.02/ нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгууллаа.Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 18 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдэнд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс залуучуудыг урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?", "Мансуурах дон ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаварыг өсвөр үе залуучуудад таниулахад анхаарах асуудал" зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид шат дараатай сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн сургагч багш нарын оролцоотойгоор "Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах" нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28