Хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг зуслан амрааж, сэргээн засах эмчилгээ хийхээр болжээ.Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 08 хүртэл хүүхдийн "Жавхлант" зусланд зохион байгуулах гэж байна.Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулах ажээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна