ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЭМЧ Ж.ХАЙРУЛЛА БУРХАНЫ ОРОНД ЗАЛАРЧЭЭ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн ХАЙРУЛЛА 2018 оны 07 сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Ж.ХАЙРУЛЛА нь 60 гаруй жил хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байлаа.

Тэрээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, Жанжны нэрэмжит офицерийн сургууль, Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийг төгсөж, БНСЧех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмч, ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд Ж.Хайруллагийн оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гаөьяат эмч, 1993 онд Төрийн соёрхол, 2002 онд Ардын эмч, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ.

Түүний анхлан байгуулалцсан Улсын 3 дугаар төв эмнэлгийн дэргэдэх Мэдрэлийн мэс заслын тасаг нь мэдрэлийн мэс заслын шинэ аргыг эмчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, эмч нарыг чадавхжуулах чиглэлээр гадаадын олон оронтой өргөн хүрээнд хамтран ажилладаг эрдэм шинжилгээ, судалгааны төв болон өргөжиж, ард түмэндээ ач буянаа өгсөөр байна.Мөн тэрээр Анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, олон залуу эмч, мэргэжилтнийг эрдэм, судалгааны ажилд сурган чиглүүлсэн нэрт эрдэмтэн, судлаач байв.

Монголын эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, ажиллагсдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.Монголын ард түмний дунд "Мэдрэлийн мэс заслын" гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн таны авьяас билэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28