Б.АМАРТҮВШИНГ ХУТГАЛСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин өчигдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй Идэрчулууныг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ.

Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинтэй маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээсэн гэдгээ мэдүүлсэн байна.Мөн гэмт хэрэгт холбогдогч этгээд "Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг" зэргээр мэдүүлжээ.Харин түүний дүү Б "Манай хамаатнуудаас дүүргийн хот тохижилтын газар ажилладаг болон ажиллаж байсан хүн байхгүй. Манай ах хэд хоногийн өмнөөс өвчин нь хөдлөөд янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгомжгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа" гэдэг тайлбарыг өгчээ.

Холбогдогч этгээдийн авч явсан утга тодорхой бус үгстэй лоозон, сэтгүүл, "Би Монгол хүн, Трам" гэх мэт үгтэй цаас тогтоосон малгай зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.Гэмт хэргийн холбогдогч Идэрчулуун нь "Шезопрени" өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай этгээд аж

Хохирогч Б.Амартүвшин Цэргийн нэгдсэн госпиталд хэвтэн эмчилгээ хийлгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 16 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 17 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28