Энэ сарын 28-нд буюу өнгөрсөн бямба гарагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул тосгонд хар хээр зүсмийн адуу айлын гадаа давхиж ирээд үхэр, нохой хазаж, улмаар зургаан настай хүүхэд рүү дайрч хазсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Галзуугийн шинж илэрсэн уг адуунд хазуулсан хүүг яаралтай эмнэлэгт хүргэж, оёдол тавиулан, галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн боловч хүүгийн бие муу, шөнөдөө халуурч хонож байгаа гэнэ. Тиймээс хүүгийн ар гэрийнхэн Нийслэлийн Мал эмнэлгийн газарт гомдол гаргасан байна.
Тэд гомдолдоо дурдахдаа амьтан, хүүхэд хазсан адууг мал эмнэлгийнхэн устгалд оруулаагүй, хоёр хоног шонгоос уясан учраас өчигдөр харангадаж үхсэн гэжээ. Харин үхсэн адууг булна хэмээн малын эмч авч явсан гэжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна