ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОГСООЖЭЭ


Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр шөнө болон үүрээр орсон борооны улмаас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын 83, 86, 90, 101 км-ийн замууд дээр үерийн ус орж, замын зорчих хэсэгт гулгаа үүсэн үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул гэрлээ асааж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.Өчигдөр 10:00 цагаас эхлэн Ханбогд суманд дөрвөн ч удаа үер бууж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам эвдрээд, явах боломжгүй болсон тул нүүрсний тээврийг бүрэн зогсоосон байна. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 122-132 дахь буюу 10 км газарт нэмэлт шороон зам хийх ажлыг эхлүүлжээ. Нэмэлт замыг 36 цагийн дотор дуусгаж, маргаашнаас нээхээр төлөвлөсөн байна. Мөн нүүрс тээвэрлэдэг энэхүү гол замын дөрвөн хэсгийг сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа аж. Зам зорчих аргагүй болсноос хилээр гарахаар нүүрс ачсан 200, мөн хилээс буцаж байсан 200 гаруй машин замын хажууд зогсоосон байдалтай байгаа гэдгийг "Гашуун сухайт авто зам" компаниас мэдэгдээд байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 16 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 18 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 18 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 20 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28