Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй юм байна. Түүнийг хутгалуулсан тухай дуудлагыг тамгын газрын ажилчид нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан байна. Тус дүүргийн тамгын газрын даргыг 64 настай иргэн хутгалсан нь тогтоогдоод байгаа аж. БЗД-ийн Цагдаагийн хэлтсээс энэ хэргийг шалгаад эхэлсэн 13 цагт албан ёсны мэдээлэл өгнө гэв
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна