Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй юм байна. Түүнийг хутгалуулсан тухай дуудлагыг тамгын газрын ажилчид нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна