ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛД ХҮН ХУЛГАЙЛСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ЭРС НЯЦААЛАА


Өчигдөр буюу Даваа гарагийн орой Туркийн гадаад хэргийн яам Монголын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг оролдсон гэх мэдээллийг эрс няцаасан мэдэгдэл хийжээ.Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал дээр хэлэхдээ "Баасан гарагт Монголд болсон үйл явдлыг хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд бид гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг бид эрс няцааж байна" гэсэн юм.

Аксой бас уг хэрэг явдалтай холбогдуулан Анкара дахь Монгол улсын элчин сайдыг Туркийн гадаад хэргийн яаманд дуудаж, "Монголын эрх баригчдын уг асуудалд хандаж буй хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаа"-г илэрхийлсэн гэжээ.Эцэст нь тэр хэлэхдээ "Монголд оршиж байгаа террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсооход Монголын эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байна" хэмээн анхааруулсан байна.

Баасан гарагийн өглөө Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хэсэг хүмүүс хулгайлж, авч явсан юм. Туркийн агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байв.Гэвч Монголын эрх баригчид Турк сургуулийн захирлыг авч явахыг хориглосны дараа уг онгоц тухайн өдрийн орой буцаж ниссэн юм.Акчайн удирддаг Улаанбаатар Эмпати сургуулийг Туркийн засгийн газар 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетуллах Гюлений олон улсын сүлжээний нэг хэсэгт тооцдог. Харин Вейсел Акчай болон бусад удирдлагууд нь өөрийн сургуулийг Гюлентэй холбоогүй, Германы хөрөнгө оруулалттай боловсролын байгууллага гэж мэдэгдэж байв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 16 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 18 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 18 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 21 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28