ЖИЛД 8000 ГАРУЙ УТАС ХУЛГАЙД АЛДАГДДАГ БАЙНА

Admin
19 цагийн өмнө

Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг байна. Үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг гэх судалгаа гарчээ. Тодруулбал, 2017 онд нийт 4722 гар утас хулгайн замаар алдагдсан байна. Алдагдсан гар утасны 46 хувь буюу 1939 нь iPhone загварын гар утас, 42 хувь буюу 1772 нь Samsung загварын гар утас, 12 хувь буюу 506 нь бусад загварын гар утас байгаа аж.

Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас жилд дунджаар 7500-8000 орчим гар утас алдагдаж, улмаар ченжүүдийн гараар дамжин цааш зарагддаг байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хууль бус зах зээл болох хулгайн гэмт хэргийг ченжүүд улам өөгшүүлдэг гэдгийг онцолжээ. Мөн ченжүүд нь сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй гар утсыг сонгон захиалж энэ нь хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийг санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлж дээрх төрлийн хэргийг дэлгэрүүлдэг байна.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг хүйсийн хувьд авч үзвэл 18-25 насны хүмүүс эмэгтэйчүүд 40 хувь, 10-17 насныхан 35 хувь, 28-35 насныхан 15 хувь, 36 наснаас дээш хүмүүс 10 хувийг тус тус эзэлдэг аж.

Түүнчлэн гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлсийг мэдсээр байж худалдан борлуулдаг. Ийм тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгадаг байна. Хулгайчийг 7-30 хоног албадан саатуулах арга хэмжээг авдаг аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 16 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 18 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 18 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 21 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28