БАЯН-ӨЛГИЙЧҮҮД ТУСЛАМЖААР АВСАН ГЭРЭЭ ЗАРЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

Admin
22 цагийн өмнө

Энэ сарын 14-18 ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас уулын ус бууж үерт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долоон багаас нийтдээ 929 айл, 4500 гаруй иргэн өртөж 300 орчим өрх орон гэргүй болоод байгаа юм. Орон гэргүй болсон айлуудад тусламжийн гараа сунгасан хандив, аяны хүрээнд нийт 103 гаруй гэр цугласан байна. Үүнээс 40 гаруйг нь монгол өрхөд, 60 орчмыг нь какак иргэдэд олгожээ. Гэвч иргэд иргэд тусламжаар авсан гэрүүдээ зарж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна. Шалгүй гэрийг 500 мянган төгрөгөөр зарсан тохиолдлууд эхнээсээ гарчээ. Энэ дагуу холбогдох албаны хүмүүс хяналт шалгалт хийж эхлээд байгаа аж. Хэрэв гэрээ зарсан нь тогтоогдвол хураавж авах, хариуцлага тооцох арга хэмжээ авах юм байна.

Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, сэргээн босголтын ажилд зориулж бохир, цэвэр ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, дугуйт ачигч олгохоор шийдвэрлэсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар төрөөс олгосон дээрх 80 гэрийн түлхүүрийг орон гэр нь үерт автсан иргэдэд гэрийн түлхүүр олгосон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 17 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 19 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 20 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 20 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28