ЭЛЭГНИЙ В, С ВИРУСЫН ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ДАРААХ ЭМНЭЛГҮҮДЭД ХИЙНЭ

Admin
Өчигдөр

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насны хүн амын дунд өндөр байна. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт их байгаагийн үндсэн шалтгаан нь В, С вирусын тархалт, архины хэт хэрэглээ, төрөл бүрийн шалтгаантай элэгний хатуурал, архаг үрэвсэл их байгаатай холбоотой байдаг аж. Хожуу үедээ оношлогдож буй шалтгаан нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалт тааруу, оношлогооны багаж төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ муутай зэрэг шалтгаануудаас үүдэлтэй.Улсын хэмжээнд 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.

"Элэгний вирусын идэвхжил" тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

3. Халдварт өвчин судлалын үндэсний төв

4. Хавдар судлалын үндэсний төв

5. Багануур эрүүл мэндийн төв

6. Интермед эмнэлэг

7. УБ Сонгдо эмнэлэг

8. Грандмед эмнэлэг

9. Аллергимед эмнэлэг

10. Монгол Хьюндай эмнэлэг

11. Итгэл эмнэлэг

12. Онкоген лаборатори

13. "Гялс" Анагаах ухааны төв

14. Мобио лаборатори

15. Оношмед лаборатори

16. "Бона Вита" лаборатори

17. "Протолаб" лаборатори

18. Элэгний төв лаборатори

19. "Гэгээн Ар Үр" лаборатори

20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/

21. "Евростандарт лаборатори

22. Хаппи веритас


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 17 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 19 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 20 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 20 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28