Өмнөговь аймгийн нутагт энэ сарын 27-оос 28-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Даланзадгад сумаас Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдын чиглэлийн хатуу хучилттай автозамын 58-60 километрт замын зорчих хэсэг эвдэрчээ. Үүний улмаас зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй тул Замын цагдаагийн тасгийн алба хаагчид автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна