НОБГ: МАНАЙД ДЭД АХЛАХ Д.САМБУУ ГЭЖ АЛБА ХААГЧ БАЙХГҮЙ

Admin
Өчигдөр

Онцгой байдлын албаны нэр барьж хуурамч нэрээр байгууллага, компанийн нэр төрд халдаж худал ташаа мэдээлэл тарааж байна гэсэн мэдээлэл гарав.

Учир нь энэ сард хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас "Номин" констракшны бариулсан "Ривер гарден" хотхоны талаар ташаа мэдээлэл тараасан. Түүнийг нь хэвлэлийнхэн онцгой байдлын албаны эх сурвалж болгон ашиглаж худлаа мэдээлэл бэлтгэн тарааж байна гэх. Мөн цахим сүлжээгээр энэ мэдээллийг олон хүн шэйрлэж тараагаад байгууллагын нэр төрд халдаж байна гэсэн юм.

Тодруулбал, ОБГ-ын дэд ахлах Д.Самбуу "Ривергарденд 10 -аад насос ажиллаад хүчрэхгүй байна. Хүн ороогүй шинээрээ байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн. Гараашийн тогтоол усанд нь нэг хүн тогонд цохиулж үхсэн байдалтай олдсон. Ус ундарч зарим газраа бүр оргилж гарч байна, газар доогуур нь гол урсаж байгаа ба цэвэр усны нөөц дээр баригдсан байна. Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй байгаа нь тогтоогдсон" гэсэн мэдээлэл байсан юм.

Тэгвэл ийм дэд ахлах байдаг эсэх талаар НОБГ-ын эх сурвалжаас асуухад "Наад мэдээлэл чинь худлаа ташаа мэдээлэл. Манайд дэд ахлах Самбуу гэж алба хаагч байхгүй. Тэгээд ч Ривер гардений байрны подвалд хүн нас бараагүй. Өөр хотхон байсан. Барилгын талаарх мэдээллийг манайх мэдэхгүй шүү дээ. Тэр байрны доогуур ус оргилсон энэ тэрийг яаж мэдэх юм. Тусгай барилгын мэргэжилтнүүд мэднэ биз дээ. Тиймээс наад мэдээлэл чинь огт худлаа шүү. Байгууллагын нэр барьж ашигласан байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 17 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 19 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 19 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 20 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28