Өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас Даланзадгадаас Баяндалай хүртэлх 60 км авто зам эвдэрсэн талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр ч бороо үргэлжлэн орсон хэвээрээ байгаа аж.
Бороо их орж үер усны аюул ихсэж зам халтиргаа гулгаатай байгаагийн зэрэгцээ авто зам цөмөрч нурах эрсдлүүд үүссэн тул Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна