ГЭРЛИЙН ГЯЛБАА СААРУУЛАГЧИЙГ ҮНЭГҮЙ НААЖ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ


Орой үдшийн цагаар орон нутгийн замд жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйгээс болж осол гаргах тохиолдол зөндөө гардаг байна.

Учир нь харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секундын турш юу ч харах боломжгүй болгодог. Үүнийг хурц гэрлийн гялбаанд орох гэж ярьдаг билээ.

Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг ажээ.

Түүнчлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг гэх мэт хэд хэдэн бэрхшээл шалтгаан бий.

Тэгвэл өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг "anti lights"-ыг зарим нэг автомашинд үнэгүй нааж өгч байгаа юм байна. Энэхүү наалт нь гэрлийн тусгалын гялбуулах хэсгийг байхгүй болгодог эерэг талтай аж.

Мөн гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 20 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 20 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28