ДОНАЛЬД ТРАМП КИМ ЧЕН УНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ


Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд Солонгосын хойгт өрнөсөн дайны жилүүдэд амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарилыг нутагт нь буцаасанд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудастаа жиргэснийг ТАСС агентлаг уламжлав.

АНУ-ын төрийн тэргүүн твиттертээ "БНАСАУ-аас АНУ руу Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарил удахгүй илгээгдэх болно. Олон жилийн дараа олон гэр бүлд энэ нь "агуу мөч" байх болно. Баярлалаа, Ким Чен Ун" хэмээн жиргэсэн байна.

Өмнө нь Цагаан ордноос баасан гаригт БНАСАУ АНУ-д Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг өгөхөөр болсон талаар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон Ким Чен Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарилыг шилжүүлэх тухай хэлэлцээрт хүрсэн байдаг.

Солонгосын дайн, зэвсэгт мөргөлдөөн нь БНАСАУ, БНСУ дайны гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор дууссан билээ. Вашингтон Пхеньянтай дипломат харилцаа тогтоогоогүй. Зургадугаар сард Сингапурт болсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Вашингтон аюулгүй байдлыг хамгаалах, Пхеньян цөмийн зэвсэглэлээс ангижрах тухай баримт бичигт тус тус гарын үсэг зурсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 20 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 20 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 21 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28