Б.ЧИНГИС: ГЭРЭЛТ ГУДАМЖНЫ ЗАМЫГ БУДАХАД НИЙСЛЭЛЭЭС ГАНЦ Ч ТӨГРӨГ ГАРГААГҮЙ


Энэ долоо хоногт 'Гэрэлт гудамж'-ны замыг шатрын хөлөг шиг загварчилж будсан ч будаг нь бороонд урсан алга болжээ.Харин дөнгөж сая ажлыг гардан гүйцэтгэсэн албаныхан мэдээлэл хийлээ.

Гэрэлт гудамжны замыг будсан будгийг нийлүүлсэн "Жоби" худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис уг хуралд оролцон мэдээлэл өгч байна. Тэрбээр "Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсаас, нийслэлээс ямар ч зардал гаргахгүйгээр Гэрэлт гудамжны менежментийн баг, ЗЦА гээд холбогдох албаныхнаас зөвшөөрөл авч замыг будах ажлаа эхлүүлсэн. Ням гарагт зам хааж, будгийн ажил эхлээд Лхагва гарагийн орой зам нээсэн. Давхарлаж будах ёстой байсан хэдий ч амжаагүй. Ингээд гүйцэд хатаагүй, бүрэн бэхжилт өгөөгүй байсан будаг маань борооны улмаас ариллаа.

Бидний зүгээс иргэдийн тав тухыг алдагдуулсандаа албан ёсоор хүлцэл өчиж байна" хэмээн тайлбар хийлээ.

Эргэн сануулахад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, "Шөнийн гудамж" болгон тохижуулсан билээ.

Тус гудамж 2018 оны тавдугаар сарын 11-ний 20.00 цагт нээлтээ хийж, 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах аж. Энэ хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 20 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28