ОРОН НУТГИЙН ТАКСИНЫ ЖОЛООЧ ЗОРЧИГЧОО ХҮЧИРХИЙЛЖЭЭ


Сүүлийн үед хүчирхийлэл, хүчингийн хэргийн гаралт нэмэгдэж, охин хүүхэдтэй хүн бүрийн санаа зовоох асуудал болсоор удаж байна. Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ эмэгтэй хүний сул дорой байдлыг л далимдуулж хүч хэрэглэдэг. Ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийгөө хянаж, биеэ авч явах чадваргүй болсон охид, бүсгүйчүүдийг хүчирхийлэх тохиолдлууд гарсаар байгаа талаар албаныхан мэдээлж буй юм.

Ойрын жишээ дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Гэрт хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийжээ. Тодруулбал, хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс очиж, шуурхай шалгахад 24 настай Б-г таксины жолооч Б нь согтуу биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн байсныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн энэ сарын 25-нд "Драгон" хүнс барааны захын урд зогсоолд Улаанбаатар-Өвөрхангай чиглэлд үйлчилгээнд явдаг автомашины жолооч хүчирхийллийн хэрэг үйлдсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Түүний хэлж буйгаар, Өвөрхангай аймгийн харъяат, 31 настай эмэгтэйг согтуурч, биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь тухайн тэрэгний жолооч, 29 настай эрэгтэй далимдуулан автомашин дотроо хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тухайн үед согтуу байсан эмэгтэй Өвөрхангай аймаг руу явахаар тус машинд суусан бололтой.

Тиймээс шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 20 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28