ӨНГӨРСӨН САРД 82 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ


Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр болов. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгдөг билээ.


Энэ сард үнийн өсөлттэй холбоотойгоор инфляц өсч, Улаанбаатарт инфляц 7.2 хувьтай, улсын хэмжээнд 8 хувьтай гарчээ. Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийсэн.

Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар энэ 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн юм.

Тэгвэл үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас хойш дөрвөн банк нийтдээ 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байгаа аж.

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ


Мөн улсын хэмжээнд орон сууцны зээлтэй байгаа 93,880 иргэн байгаа талаар мэдээлэв. Тодруулбал, тайлант зургаадугаар сард ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт, зээлдэгчийн тоо 93.880 т хүрчээ. Нийт орон нутгийн ипотекийн зээлийн үлдэгдэл 17.6 хувийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон. Үүний 42 хувь нь хөтөлбөрийн, 58 хувь банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр зээл олгосон. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.6 хувь буюу 3.9 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагдсан байна.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан "Энэ хаврын УИХ-ын чуулганаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн төсөл батлагдан гарсан байгаа. Уг хуулийн төслийн зорилго нь салбарын тогтвортой байдлыг хангахаас гадна эдийн засгийн өсөлтийг хангахад оршиж байгаа юм. Мөн тус хуулиар арилжааны банкнуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд хувийн секторуудыг дайчлахыг зорьж байгаа. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар дөрвөн банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх арга хэмжээг авч 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр нэмэгдүүлсэн. Оны эцэст гэхэд арилжааны банкууд үлдсэн хөрөнгийн дөрөвний гурвыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа" гэлээ.

Монголбанкны статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн "Нийт хадгаламжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрснээс 85 хувийг иргэдийн хадгаламж, 15-ийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг, байгууллагын хадгаламжийн 32 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. Мөнгөний жилийн өсөлт өмнөх сараас 1.7 хувиар буюу 297.6 тэрбум төгрөгөөр өссөн" гэв.

М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 18.6 их наяд төгрөг, гадаад цэвэр актив -1.3 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна. Гадаад цэвэр актив өмнөх сараас 452 тэрбумаар буурсан байна. Үүнд Төв банкны гадаад актив буурсан нь нөлөөлжээ. Дотоод активын 15.4 их наяд төгрөг нь эдийн засагт зээл хэлбэрээр гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 20 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28