МОДОНД ТӨӨРСӨН ИРГЭНИЙГ ОЛЖЭЭ


Энэ сарын 26-ны өдрийн 01:24 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /43 настай, эрэгтэй/ мод руу ороод алга болсон тухай дуудлага иржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 21 км зам туулан 02:27 цагт очиж, 2 цаг 30 минут ажиллаж, төөрсөн иргэнийг олж, эхнэр Д-д нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн "Хагийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ тус сумын харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ долдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 20-ны өдрийн 08:50 цагт хүлээн авчээ.

Тус сумын нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 4 морьтой, ар гэрийн 35 хүн, 6 автомашин, 5 мотоцикль, нийт 60 хүн, 10 автомашин, 12 мотоцикл, 4 морьтойгоор ажиллаж, долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Тээл багийн Намнан уулыг тойрч, 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, 10:35 цагт түр зогсоосон байна.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-Өндөр багийн "Таван жаргалантын урд салаа" гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ долдугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагийн үед 14 м/с хүчтэй салхи салхилсны улмаас иргэн Н, Г нарын хоёр гэр нурсан тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 20:35 цагт хүлээн авчээ.

Нутгийн захиргааны байгууллагын 3 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 35 км зам туулан 22:46 цагт очиж, иргэн С /42 настай, эмэгтэй/-ийн биеийн байдал муу байсан тул анхны тусламж үзүүлж, сумын эмнэлэгт хүргэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 20 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 2026/10/28
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28