Долдугаар сарын 24 буюу Мягмар гараг нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Солонгосын хойгт тохиолдсон хамгийн халуун өдөр болжээ.
Өмнөд Солонгосын Хойд Гёнсан мужийн жижиг хот Шинрён-миёнд өчигдөр агаарын хэм Цельсийн 40.3 заасан байна. 1942 оны наймдугаар сарын 1-нд Дэгү хотод 40 хэм хүрч байсан нь өмнөх дээд үзүүлэлт байжээ.
Солонгосын Цаг Уурын хүрээлэн 1907 оноос хойш цаг агаарын хэмийг бүртгэж эхэлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна