ЯПОН: ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР 65 ХҮН НАС БАРЖЭЭ


Япон улсад долдугаар сарын 16-наас 22-ны хооронд 65 хүн наранд цохиулсны улмаас нас барж, 22647 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Даваа гаригт /2018.07.23/ Японы Сайтама мужийн Кумагаяа хотод агаарын дулаан 41.1 градус хүрсэн нь түүхэнд байгаагүй халуун өдөр хэмээн тэмдэглэгдсэн байна. Энэ хугацаанд зургаан хүн нас барж мөн Осака болон Хирошиа мужуудад таван хүн наранд цохиулж нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт хэт халалтаас болж 12 хүн амиа алдаж, 12700 хүн эмнэлэгт хандсан байна.

Наранд цохиулснаас болж түргэн тусламж авсан хүмүүсийн 46 хувь буюу 10 мянга 525 хүн эмнэлэгт хэвтсэн нь ихэвчлэн 65 наснаас дээш хүмүүс байсан бол 17 хувь буюу 3953 нь 17 наснаас доош хүүхдүүд байсан аж. Үүнээс 42 хувь буюу 9462 хүмүүс гэртээ өвдөж эмнэлэгт хүргэгдсэн бол 13 хувь буюу 1230 хүн гадаа гудамжид явж байхдаа өвджээ. Харин 1135 хүн ажиллаж байх үеэр өвдөж эмнэлэгт хүргэгдсэн аж.

Эдгээр урьдчилсан тоо үзүүлэлтийг Японы гал болон гамшигтай тэмцэх газраас долдугаар сарын 24-ний өдрөөр нэгтгэн бүртгэж толилуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 10 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 11 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 12 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 12 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 16 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 16 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04