ЗАЛУУ БӨХЧҮҮД ШИНЭ ДЕЛИГИЙН ДЭВЖЭЭНЭЭС 7 МЕДАЛЬ ХҮРТЭВ


Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ энэ сарын 19-22-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болж, аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Какахстан, Япон, БНСУ зэрэг 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн "Ирээдүйн одод" дунд сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн "Ирээдүйн одод" дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн, 65 кг-д "Хасу-Мегастарс" клубийн тамирчин Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэднээс Э.Дэлгэрмаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүжээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байр эзэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 13 минутын өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 38 минутын өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 51 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 21 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28