УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛААР Д.ЧУЛУУНБААТАР ТОМИЛОГДЛОО


Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ.

Тэрбээр тус эмнэлгийн эмнэлзүйн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай эрүүл мэндийн салбарын менежер юм.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорх асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд:

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM , Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх /хоёр зуун арван хоёр сая/

-Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх

-Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин

-Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85 сая төгрөг зэргийг шийдвэрлэхээр болсон байна.

Эмнэлгийн хэмжээнд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажиллахаар болсон салбарын сайд Д.Сарангэрэлд болон яамны бусад удирдлагууд, хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад идэвхийлэн зүтгэж байгаад нь УНТЭ-ийн хамт олон талархаж буйгаа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 9 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 10 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 11 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 11 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 15 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 16 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 16 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04