АМИА ХОРЛОЛТОД УРИАЛДАГ "ЭМО" ГЭХ ГРУППИЙН АДМИНЫГ ОЛЖ ГРУППЫГ ХААЖЭЭ


Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу фэйсбүүк орчинд "ЭМО" нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй олон тооны хүүхэд, залуучуудыг амиа хорлох, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай, эм "М"-ийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар олж тогтоожээ. Улмаар түүнтэй уулзан ярилцаж, дээрх үйлдлийг таслан зогсоон, "ЭМО" нэртэй группыг хаах арга хэмжээ авсан байна.

15 настай М гэх охин энэ грууппыг яагаад нээсэн талаараа ийн ярьж байна. Тэрбээр "Энэ группыг хоёр гурван сарын өмнө нээсэн. Эхний нэг сар ашиглаад сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарлах зорилготой хүүхдүүд л нэгдэх зорилгоо групп нээсэн. Энэ групппт ойролцоогоор 3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч байна. Энэ хүмүүсээс бодит амьдрал дээр хоёр гурвыг нь л танина. Группт тавьдаг зургуудаа ихэнхийг нь интернет сошиалаас олж, цуглуулж авдаг. Хараад байхад дандаа гадаад зургууд байдаг. Харахад үнэмшилтэй л харагдуулах зорилгоор оруулдаг байсан. Зарим хүүхдүүд нь зургийг хараад надад таалагдаж байна гээд шууд туршихыг хүсдэг. Зарим нь зүгээр хараад өнгөрчихдөг болохоор би нэг их юм бодоод байдаггүй. Анхандаа надад зөв юм шиг санагддаг байсан. Яваандаа найзууд болон том хүмүүс буруу гэж хэлдэг байсан болохоор надад одоо буруу гэж санагдаж байна. Үеийнхэндээ хандаж хэлэхэд өөрсдөдөө тулгарсан хэцуү асуудлыг бусадтай зөв аргаар ярилцаад, өөртөө болон бусдад ямар нэг гэм хор учруулахгүйгээр сэтгэл хөдлөлөө дарж байгаарай гэж хэлмээр байна. Сургуулиас надад анхааруулга өгсөн. Бас манай нэг найз надад энэ буруу гэдгийг байнга хэлдэг байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөс нь юу нуугаад байгааг нээлттэй ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэж боддог." хэмээсэн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 минутын өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 37 минутын өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 50 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 21 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28