УСАНД БООГДСОН ЗУРГААН ИРГЭНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ


Өчигдөр Налайх дүүргийн зургадугаар хороо, Мойлтын тохой болон Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдсон зургаан иргэний амийг онцгой байдлынхан аварчээ.

Тодруулбал, "Усанд боогдоод гарч чадахгүй байна" гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч ажиллаж, голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан 3 иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ. Голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж яваад усанд суусан дуудлага тус хэлтсийн жижүүрт ирэх нь ихсэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудын үүрэг, чиглэлийн дагуу бэлтгэл ээлжийн албан хаагчдыг хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж ард иргэдэд голын усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настнуудад тавих анхаарлаа сулруулахгүй байж, голын усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 минутын өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 37 минутын өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 50 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 21 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28