ДАРХАНЫ ЗАМЫГ 60 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР ЗАСНА


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл"-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.07.23/ Сангийн яаманд боллоо.

Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар тус гэрээнд гарын үсэг зурав. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов.

Уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар Дархан чиглэлийн автозам дагуу судалгаа хийхэд эвдрэл, гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт, уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс хамгийн их осол аваар гардаг есөн хар цэг тэмдэглэгджээ. Эдгээр цэгт зам засвараас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин, замын тэмдэг тэмдэглээг сайжруулах зэрэг ажлыг хийх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 10 минутын өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 34 минутын өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 48 минутын өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 21 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 21 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/28