ДЭЛХИЙН ЦӨМД ОЛБОРЛОХ БОЛОМЖГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛМАЗ НУУГДАЖ БАЙНА


Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Массачусетсын Технологийн Их сургуулийн эрдэмтэд дэлхийн бөмбөрцгийн гүнд хэдэн квадриллион тонн хэмжээтэй алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлсэн талаар "The Fortune" мэдээлжээ. Энэ талаар "Geochemistry", "Geophysics", "Geosystems" сэтгүүлүүдэд нийтэлсэн байна. Гэхдээ уул уурхайн олборлолт хийх найдлага байхгүй. Учир нь дээрх судалгаагаар орд газрууд нь дэлхийн гадаргуугаас 90-150 миль зайд оршиж буйг тогтоожээ.

Дээрх тооцооллыг гаргасан багийн гишүүн, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Жошуа Гарбер "Бид галт уулын лав, дэлхийн гадарга болон цөмийн тооцооллоо улам нарийвчла гаргах үзүүлэлттэй систем боловсруулсны үндсэн дээр ийнхүү багцаалсан" гэж хэлсэн байна.

Квадриллион нь нэгийн ард 15 тэгтэй тоо буюу их наядаас мянга дахин их гэсэн үг. Гэвч энэ эрдэнэс нь газрын гадаргаас 145-240 км гүнд байгаа тул олборлох боломжгүй. Өнөөдрийн хүн төрөлхтний газрын гүнд өрөмдөж хүрсэн хэмжээ үүнд хүрэхгүй ажээ.

Массачусетсийн сургуулийн Дэлхий, Атмосфер, Гараг судлалын тэнхимийн судлаач Ульрих Фаул "Хэдийгээр бид олборлож чадахгүй ч бидний төсөөлж байснаас их хэмжээний алмаз эрдэнэ байдгийг тогтоолоо" гэж ярьсныг "MIT News" сонин мэдээлсэн байна. Тэрээр "Үнэндээ алмаз эрдэнэ нь тийм ч ховор зүйл биш ажээ" гэж нэмж хэлжээ.

"AFP" агентлагийн мэдээлснээр, хэдэн квадриллион тонн алмаз байгааг газрын гүнд дууны долгион хэр хурдтай тархаж байгааг хэмждэг сэйсмик технологийн тусламжтай олж илрүүлсэн байна.

Эрдэмтэд газрын гадаргын дээд талд байдаг тектоник хавтангуудын дор дэлхийн чулуулгын хамгийн хөгшин, хөдөлшгүй хэсэг байдаг. Тархсан долгион газрын дээд давхаргыг нэвтэлсний дараа хурд нь огцом нэмэгдэн цааш дамжиж байгааг илрүүлээд, учрыг нь тайлахын оролдож эхэлжээ. Улмаар ямар материалын дундуур дууны долгион ийм хурдтай дамжиж болохыг туршиж үзэхэд зөвхөн алмаз байсан аж.

Дууны долгион алмазын дундуур тархахдаа газрын дээд давхаргыг нэвтлэхээс хоёр дахин хурдтай байжээ. Эдүгээ эрдэмтэд газрын гүнд өмнө төсөөлж байснаас доод тал нь 1000 дахин их алмаз эрдэнэ байгаа гэж дүгнэж байгаа аж.

Алмаз нь газрын гүн дэх өндөр даралт, өндөр температуртай орчинд нүүрстөрөгчөөс бий болдог. Бий болсон алмаз нь галт уулын дэлбэрэлтээр газрын гадарга дээр бага хэмжээтэй хэдэн арван сая жил тутамд нэг удаа гардаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 1 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 20 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 22 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 22 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28