АВТОЗАМД ҮҮССЭН ХОХИРОЛ 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭЭД БАЙНА


Монгол орны нийт нутаар орсон усархаг борооны улмаас одоогийн байдлаар авто замд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс нийслэлд гурван хэсэгт авто зам усанд автаж, эвдэрсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Монелын зам сүүлийн өдрүүдэд усанд автаж, зам эвдэрсэн аж. Энэ зам эвдэрсэн шалтгаан нь "Агво" компани зөвшөөрөлгүйгээр бохирын шугам барьж, даланг хааснаас үерийн ус зам руу орж цөмрөлт үүсгэжээ. Энэ далан нь 2000 метрийн өргөнтэй Баянзүрх уулаас орж ирэх үерийн усыг аюулгүй болгох зорилготой баригдсан ч бөглөснөөс болж зам гэмтэж, айлуудыг усанд автуулсан юм.

Мөн Баянзүрх дүүргийн Дарь эхийн эцэст байрлах авто зам эвдэрч, хуурчээ. Уг авто зам 2011 онд ашиглалтад орсон. Үерийн далан барих суваг шуудуу дагуу 50 гаруй айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Барилга хот байгуулалтын яамнаас үерийн далан барих ажлыг 2018-2019 онд барихаар эхлүүлсэн боловч айлууд газар чөлөөлөхгүй байгаа учраас далангийн ажил гацаж, авто зам төдийгүй айл өрхүүдийн хашаа үерт автжээ.

•Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж зүүн талын далан угаагдсан байсныг засварлаж байна.

•Орбит-Толгойт чиглэлийн уулзвараас Орбит-Баянгол чиглэлийн уулзвар хүртэлх 1.7 км авто замын 480 у/м-т явган хүний замын хашлага суурилуулах, нөхөөс хийгдэж байна.

•Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны явган хүний зам суулт өгсөн. Тиймээс чулуун хучилтын чигжээсийг цементэн багсармалаар сэргээж, хазайсан тэмдгүүдийг тэгшлэх ажил хийгдэж байна.

•Сүхбаатар дүүргийн Оюутны гудамжийн авто замд 20 у/м хоёр суулт, 2 мкв нүхэн эвдрэл үүссэн тул зам засварлаж байна.

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ 116 КМ АВТОЗАМ ЭВДЭРЧ, ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРААД БАЙНА-

Түүнчлэн энэ долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 13 аймгийн 29 байршилд нийт 116 км авто зам эвдэрч, улсад хоёр орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Эвдэрсэн замуудыг АЗЗА компаниуд болон холбогдох албанаас шуурхай ажлын хэсэг ажиллаж, эвдрэл гэмтлийн засахаар газар дээр нь ажиллаж байна. Нийт 14 зам хариуцагч байгууллагын 154 хүн, 62 машин техниктэй ажиллаж байгаа бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамнаас эвдрэл гэмтлийн тоог газар дээр нь тогтоох аж. Хохирлын хэмжээ цаашид нэмэгдэж магадгүй байна. Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Архангай аймгуудын зам эвдрэлтэй газруудад Зам тээврийн хөгжлийн сайд ажиллаж байна. Хохирлын хэмжээг аймаг тус бүрээр тогтооно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 1 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 20 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 22 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 22 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28