ПАК ГЫН ХЕ ДАХИН НАЙМАН ЖИЛИЙН ЯЛ НЭМЖ СОНСОВ


Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт, 24 жилийн хорих ял сонсон ялаа эдэлж буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-г хоёр өөр гэмт хэрэгт буруутайг тогтоож, түүнд найман жилийн хорих ял оноосон байна. Энэ талаар "Yonhap" агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав.

Өнгөрсөн баасан гаригт Сөүл хотын шүүх Пак Гын Хэ-д холбогдох хоёр төрлийн гэмт хэргийг шүүн хэлэлцээд, түүнд 2, 6 жилийн ял тус тус оноожээ. Ерөнхийлөгч асныг хээл хахууль авсан, төрийн сангийн мөнгө завшсан хэрэгт буруутгажээ. Мөн шүүхээс түүнд 3.3 тэрбум солонгос вон буюу 2.91 сая ам.долларын торгууль оноосон байна.

Пак Гын Хе шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд түүнийг ялласан бүх хэргийг үгүйсгэн, улс төрийн сэдэлтэй, шударга бус явдал гэжээ. Өмнөд Солонгосын прокурорын газраас Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д 15 жилийн хорих ял төлөвлөсөн байна. Түүнийг Үндэсний тагнуулын албаны удирдлагуудаас хээл хахууль авсан гэж буруутгажээ. Түүнээс гадна мөрдөн байцаагчид Пак Гын Хе нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хуурамч санал хураалт явуулахыг тушаасан. Энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж үзжээ.

Хэвлэлүүд Ерөнхийлөгч асны найз Чой Сун Шилийн нөлөөллийн тухай 2016 оны намар мэдээлж эхэлснээс хойш Пак Гын Хе-г тойрсон шуугиан дэгдсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд түүнийг төрийн нууцад хамаарах мэдээллийг авч байсан бөгөөд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад саад учруулсан гэж үздэг. Чой Сун Шил нь томоохон компаниудаас их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулах эрхээ шилжүүлэхийг шаардаж байжээ.

Пак Гын Хе-г авлигын хэрэгт буруутган мөрдөн байцаалт явуулсан бөгөөд тэрээр 2017 онд хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцорсон билээ. 2018 оны хоёрдугаар сард түүний найз Чой Сун Шилийг залилан, авлига хээл хахуулийн хэрэгт буруутган шалгаж, улмаар гэм буруутайг нь тогтоон, 20 жилийн хорих ял оноосон. Түүнээс гадна тэрээр 16.6 сая ам.долларын торгууль төлөх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 1 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 20 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 22 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 22 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28