Малайз улсад ажиллаж яваад учир битүүлгээр амиа алдсан Шарийбуугийн Алтантуяагийн хэргийг дахин шалгаж байгаа билээ. Малайзын Цагдаагийн ерөнхий газрын дарга Тан Шри Мухаммед Фузий Харун анхан шатны мөрдөн байцаалт дуусаж, хэргийг прокурорт шилжүүлээд байна хэмээн мэдээлжээ.
Тэрээр "Цагдаагийн газар хэрэгт холбогдох мөрдөн байцаалтыг дахин явуулж дуусган прокурорт шилжүүллээ. Одоо дараагийн шийдвэр гартал хүлээх л үлдээ" гэв.
Хохирогчийн аав С.Шарийбуу өнгөрсөн сард Малайз улсыг зорин Ерөнхий сайд Махатир Мухаммед, Хууль зүйн сайд Томми Томас нартай уулзан, хүсэлтээ хүргэж, хэргийг дахин шалгуулах шийдвэр гаргуулсан юм.
Энэ аллага Малайз улсын өмнөх Ерөнхий сайд Нажик Разар болон түүний ойрын хамсаатан Абдул Разак Багниндатай холбоотой гэх таамаг байдаг ч өдий болтол аллагын захиалагч тогтоогдоогүй байгаа билээ.
Эх сурвалж: thesundaily.my
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна