ҮЕРТ ӨРТСӨН ХҮҮХДҮҮДЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА


Баян – Өлгий аймгийн Өлгий суманд 2018 оны 07-р сары 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас аймгийн төвийн ихэнх хэсэгт уулын үер бууж, олон айл өрх үерт автаж, их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Урьдчилсан тоогоор түр хамгаалах байранд 0-18 насны нийт 425 хүүхдийн 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 8, хөгжлийнбэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, бүтэн өнчин 2, хагас өнчин 28 хүүхэд байгаа юм.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр aбүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар,
Хүүхэд Хамгааллын Хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэг, Ховд аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Ч.Нямхүү гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тусгай төлөвлөгөө гарган эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн, яаралтай нүүлгэн шилжүүлэх 20 өрхийг тусгай байранд байрлуулах арга хэмжээ аван хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 1 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 20 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 22 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 22 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28