Т.МӨНХТУНГАЛАГ: АТГ-ЫН ХЯНАЛТЫН КАМЕРЫН БИЧЛЭГ АЛДАГДСАН


АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.

-Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ? Эвлүүлэг байж болох уу?

-АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам"-ын 5.5.3, "Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.3.8, "Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан.

-АТГ-ын дарга нь шалгагдаж байгаа хүнийг албан өрөөндөө дайлж цайлсан нь тэгэхээр үнэн болж таарах нь ээ?

-2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй.

-Гэхдээ ингэж болдог юм уу?

-АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг.

-Бичлэг алдагдсан гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ бичлэгийг сошиал сүлжээнд хаанаас тарааж байгааг тогтоосон уу?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 1 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 23 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 23 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28