ТӨРИЙН БАНКААР ТОРГУУЛИА ХЭРХЭН ХЯЛБАР ТӨЛӨХ ВЭ?


Төрийн банкнаас иргэд, харилцагчдынхаа банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх зорилгоор олон төрлийн дэвшилтэт цахим үйлчилгээг нэвтрүүлж ирсний нэг нь Биллингийн үйлчилгээ билээ. Биллингийн үйлчилгээ нь харилцагч хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг олгодог цахим үйлчилгээ юм.

Харилцагчдын цаг завыг хэмнэсэн энэхүү хялбар үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор Төрийн банкны хамт олон өнгөрөгч бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Хэрэглээний төлбөрөө хялбар төлцгөөе" уриатай Биллингийн өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Төрийн банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, цахим үйлчилгээний цогц шийдэл Гялсбанк үйлчилгээнд төлбөргүй бүртгүүлэх, орон сууц, цахилгаан, СӨХ, интернет, утас, кабель, автомашины торгууль зэрэг төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдөр бүртгүүлсэн харилцагчдаас 5 азтан шалгаруулсан бол "Гялсбанк хэрхэн сайн ашиглах вэ" төлбөр түргэн шилжүүлэх уралдаан зарлан хамгийн сайн сурсан 10 хүнийг урамшууллаа.
Мөн Биллингийн өдөрлөгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд Төрийн банкны ажилтан, Азийн тивийн шилдэг тоглогч сагсчин Э.Дөлгөөний нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ дуучин Мэнд-Амар, Хишигдалай, Баярцэцэг, Идэржавхлан, Rose wood, Люмино хамтлаг өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьлаа.
Хэрэв харилцагч та байгууллага хамт олноороо Хэрэлэгээний төлбөрөө хэрхэн хялбар төлөх талаарх заавар зөвлөгөө авахыг хүсвэл 2018.06.28-ныг дуустал хугацаанд Төрийн банкны [email protected] хаягт хүсэлтээ ирүүлнэ үү.
Төрийн банкны Биллингийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn/w/mn/m323 хаягаас аваарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 1 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 23 цагийн өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 23 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 2026/10/28