ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 176-358 СМ ХҮРЧ БАЙНА


Энэ сарын 19-20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 19-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20,21-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг бөгөөд Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голууд, Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон голуудын усны түвшин 176-358 см хүрч байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэж буйг Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. Улмаар түр зуурын аадар борооны улмаас сайр, гуу жалгаар уруйн үер бууж буй юм. Иймд сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

7 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Баруун аймгуудын нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-19,21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 19, 20,21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 градус хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 градус хүрч хална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 7 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 8 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 9 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 13 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 14 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04